Шугам хоолойн холболт хийж байгаад нүхэнд унаж, шороонд дарагдсан ажилтныг гаргажээ

Шугам хоолойн холболт хийж байгаад нүхэнд унаж, шороонд дарагдсан ажилтныг гаргажээ

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр болох Дарь-Эхийн станц-ын автобусны буудлын авто зам дагуу бохирын шугамын хоолойн холболт хийж байсан нэг хүн шороонд дарагдсан гэсэн дуудлагыг есдүгээр сарын 20-ны 17:14 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 17:42 цагт очиход бохирын шугамын хоолойн холболтын ажил хийж байсан ажилтан 47 настай эрэгтэй 4 метрийн өргөнтэй 3 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдсан байв. Аврагчид 20 минут ажиллаж гаргаж, нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.  




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө