Улаанбаатарт бороо орохгүй, 16 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 16 градус дулаан байна

Өнөөдөр  нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.

Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +4...+9 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +14...+16 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.