Хэвлээр явагч, хоёр нутагтан, мөлхөгч амьтдыг танилцуулах нээлттэй өдөрлөг болно

Хэвлээр явагч, хоёр нутагтан, мөлхөгч амьтдыг танилцуулах нээлттэй өдөрлөг болно

Хэвлээр явагч, хоёр нутагтан, мөлхөгч сонирхогчдын нээлттэй өдөрлөг болно.

Тодруулбал, Есдүгээр сарын 30-ны өдөр МУБИС-ийн хичээлийн гуравдугаар байрнд  “Мөлхөгчдийн өдөрлөг” болно. Өдөрлөгийг The Reptile lovers  буюу Мөлхөгч, хоёр нутагтан амьтанд дурлагсдын групп болон, МУБИС математик, байгалийн ухааны сургууль,  Ulaanbaatar zoo хамтран хоёр дахь жилдээ зохиож байна. Өдөрлөгт өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү олон төрөл зүйлийн амьтдыг танилцуулах аж.

Мөн азын сугалаа болон хамтрагч байгууллагын бэлэг гээд сонирхолтой хөтөлбөрүүдийг хүрэлцэн ирсэн зочдынхоо дунд зохион байгуулахаар бэлджээ. Түүнчлэн тус өдөрлөгийг  үзэхийг хүссэн хэн бүхэнд үнэ төлбөргүй нээлттэй болох юм.