СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Баян-Өлгий аймгийн зүүн хэсэг болон Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Баян-Өлгий аймгийн зүүн хэсэг болон Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орно

Өнөө шөнө /2023.09.26/ Баян-Өлгий аймгийн зүүн хэсэг болон Ховд аймгийн нутгаар, маргааш өдөр /2023.09.27/ Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байна.

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойтон цас орж,  хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Иймд зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн шаарлагагүй тохиолдолд дараах чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.