ШУУРХАЙ: Эмэгтэй хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй Ч.Ганхуяг нар прокурорт гомдол гаргасан тул УЕП Б.Жаргалсайхан хэргийг хянаж байна

ШУУРХАЙ: Эмэгтэй хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй Ч.Ганхуяг нар прокурорт гомдол гаргасан тул УЕП Б.Жаргалсайхан хэргийг хянаж байна

"Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл прокурорт шилжээд буй тус хэрэгт хэргийн оролцогч буюу Ч.Ганхуяг нараас гомдол гаргажээ. Улмаар тэдний гомдлыг Улсын Ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайхан хянаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

"Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нь хохирогч эмэгтэйн нүдийг цохиж, хөнгөн гэмтэл учруулсан, харин түүний хүргэн дүү нь хохирогч эмэгтэйн долоон шүдийг цохиж, хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа юм. Ч.Ганхуяг болон түүний дүүд зодуулж хохирсон хохирогч эмэгтэйн манай сайтад өгсөн ярилцлагын ЭНД ДАРЖ уншина уу. 

Хохирогч эмэгтэйн нүд, шүдэнд учирсан гэмтэл