СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий, Ховд аймагт орсон их цасны улмаас иргэд автомашинтайгаа цасанд суусан дуудлага бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий, Ховд аймагт орсон их цасны улмаас иргэд автомашинтайгаа цасанд суусан дуудлага бүртгэгджээ

Оруулсан Онцгой байдлыг алба хаагчид Баян-Өлгий, Ховд аймагт орсон цасны улмаас автомашинтайгаа цасанд боогдсон иргэдийн дуудлагаар ажиллажээ.

Тодруулбал, Есдүгээр сарын 26 өдөр цас орсны улмаар Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн автомашин “Буратын даваа”-аас уруудаж яваад зам дагуух жалга руу орж цасанд суусан, Ховд аймгаас баруун хойд зүгт автомашин цасанд суусан зэрэг дуудлага мэдээллийн дагуу тус аймгуудын Онцгой байдлын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж автомашиныг цаснаас гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.