Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын  нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр +1...+6 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус,  бусад нутгаар +10...+15 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.