Улаанбаатарт 14 градус дулаан байна

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Монгол-Алтайн уулархаг нутгаар -4...+1 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +3...+8 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус,  бусад нутгаар +11...+16 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.