ЖДҮ, Боловсролын зээлийн сан зэргийг “цөлмөж” дуусгасан МАН-ынхан одоо “түгжрэл”-ээс мөнгө идэж байна

ЖДҮ, Боловсролын зээлийн сан зэргийг “цөлмөж” дуусгасан МАН-ынхан одоо “түгжрэл”-ээс мөнгө идэж байна

МАН-ын БЭТ /бүрэн эрхт төлөөлөгч/ гэдэг ХҮН-ынхан ногоон автобусыг “хуучин” гэж тодотгосон нь энэ долоо хоногийн сүүлээр “хуурай өвсөнд чүдэнз зурна” гэдэг шиг л нийгмийг цочирдуулж орхилоо. Парламентад “Т.Доржханд гэдэг ганц суудал”-тай тус нам сүүлийн 3 жил МАН-ын “далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж” явсаар УИХ-ын гишүүдийг 126 болгон нэмэхэд ах нартаа их тус дэм болсон. Харин одоо ах нарынхаа эсрэг “шүгэл” үлээж байгаа нь ердөө сонгуулийн оноо цуглуулж байгаа хэрэг.

-Д.СУМЪЯАБАЗАР 78 ТЭРБУМААР УЛААН АВТОБУС, Ж.СҮХБААТАР 318 ТЭРБУМААР НОГООН АВТОБУС ОРУУЛЖ ИРЭХДЭЭ ТАГНУУЛЫН НЭРИЙГ БАРЬЖ БАЙНА-

Учир нь Д.Сумъяабазарын улаан автобус, Д.Сүхбаатарын ногоон автобуснууд “явах шугамгүй” талаар манай сайт удаа дараа мэдээлж. ЭНД ДАРЖ үзнэ үү. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй мөнгийг зарцуулж байхаар Засгийн газраас 2021 онд шийдвэрлэсэн. Ингээд 2022 онд Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлэх байсан 420 тэрбум төгрөгийн орлогыг Д.Сумъяабазарт үлдээсэн. Харин Д.Сумъяабазар энэхүү мөнгөний 78 тэрбумаар нь “улаан автобус” худалдаж авсан.  Улаан автобуснуудын зарим нь “явах шугамгүй”-н улмаас шинээрээ хадгалагдаж байгаа. Гэтэл үүнийг НЗДТГ-аас ташаа мэдээлэл гээд хашаанд эгнүүлээд тавьчихсан автобуснуудаа “зайлшгүй үед ашиглахаар нөөцөлж байгаа” гэж тайлбарласан.

Харин Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар татвар төлөгчдийн 318 тэрбум төгрөгөөр 2023 онд “ногоон автобус”-ыг оруулж ирж байгаа. Гэтэл энэхүү ногоо автобуснууд нь 1993 оны автобусны рам дээр 2003 оны загварын кабиныг тавиад ногоон өнгөөр будчихсан байж болзошгүй байгаа юм.

Харин үүнийгээ “автомашины арлын дугаар 30 жил циклтэй байдаг” гэж тайлбарлаад сууж байна. Мөн энэхүү автобуснуудын дизелийг нь 336 сая төгрөгөөр, цахилгааныг нь 625 сая төгрөгөөр авч байгаа аж. Харин хамгийн ноцтой нь, тус автобуснуудыг Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжөөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 3.4-д заасны дагуу ажлын хэсэг нь мэдээд “Тэнүүн-Огоо” компанийг сонгож, шууд худалдан авсан байгаа юм. Тодруулбал, 2020 онд дээрх хуулийн 3.4-д өөрчлөлт оруулж, “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Энэ нь Үндэсний аюулгүй байдал гэсэн үгээр халхавчилж дарга өөрийн компаниа зарим тендерт хэл амгүй шууд шалгаруулж, улсын мөнгийг хусна гэсэнтэй зарим талаар утга нэг байгаа юм.

-УЛС САНГУУДЫГ “ЦӨЛМӨЖ ДУУСГАСАН” МАН-ЫНХАН ОДОО ТҮГЖРЭЛЭЭС МӨНГӨ ИДЭХЭЭР ТӨРӨЛ БҮРИЙН АРГЫГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА-

Товчхондоо, сангуудыг цөлмөж, нүүрс хулгайлаад баригдсан МАН-ынхан өдгөө тагнуулын байгууллагын нэрийг барьж түгжрэлээс мөнгө идэж байж болзошгүй байна. Учир нь сүүлийн жилүүдэд МАН-ын нэр, нөлөө бүхий гишүүд ЖДҮ сан, Боловсролын зээлийн сан зэрэг төрийн сангуудыг хэрхэн цөлмөж, нүүрсээр хэрхэн баяжсан нь ил болоод байгаа.  

Тухайлбал, ЖДҮ сан /Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сан/-ийн мөнгийг МАН-аас УИХ-д сонгогдсон 49 гишүүд нь тус бүрдээ 950 сая төгрөгөөр хувааж авсан нь ил болж. Эдгээрээс Г.Солтан, Д.Дамба-Очир нар хорих, Б.Батзориг торгох ялаар шийтгүүлж байв.

Мөн Боловсролын зээлийн сангаас мөнгө авч өөрөө болоод хүүхдүүдээ сургасан хүмүүсийн 94 хувь нь МАН-ын гишүүд байгаа сэтгүүлчид мэдээлж байна. Харин өнөөдөр “Нүүрсний” гэх хэрэг шүүхээр хэлэлцэгдэж, шударгын дүртэй Т.Аюурсайхан нүүрсний авилгаас олсон байж болзошгүй мөнгөө костюм, марк зарж олсон хэмээн тайлбарлаж, “Эрдэнэс тавантолгой” захирал асан Б.Ганхуяг гэр бүлээ хамгаалуулж байгаад хэн, хэнтэй нүүрс хулгайлснаа ярина гэсэн утгатай үгийг хэлж нэг ёсондоо МАН-ын нөхдөө сүрдүүлж байгааг бүгд харж байна. Харин сангуудын цөлмөж, нүүрс хулгайлаад баригдсан МАН-ынхан одоо түгжрэлээс бүх талаар нь мөнгө идэхээр улаан, ногоон автобуснуудыг оруулж байж болзошгүй байна. Тухайлбал, ногоон автобусны хаалга, будаг, эд анги зэргийг нь харахад төмөр нь зэвэрч цоорсон, зузаан замасктай, илүү гаргаад будсан гээд но-той олон зүйл байгаа юм.