Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан асуудал өнгөрсөн долоо хоногт олны анхаарал татсан. Учир нь түүнд оноосон хорих ялын 25 хувийг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа уучилж, улмаар Б.Махбалын биеэр эдэлсэн ял магадланд орох боломжтой болж, тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 13-ны өдөр суллагдсан байдаг.
Тэгвэл “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр мөн өнгөрсөн есдүгээр сарын эхээр суллагджээ. Тодруулбал, тэрбээр 2021 онд залилангийн хэргээр зургаан жилийн хорих ял сонссон. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч түүнд уучлал үзүүлж, биеэр эдлэх ялыг хөнгөрүүлсэн байна. Улмаар тэрбээр магадлангаар өнгөрсөн есдүгээр сар /2023.09/-ын эхээр суллагдсан байна.