"Допингийн хариу"-г Ж.Хатанбаатар хувийн цахим хаягаараа авч, бөхчүүдтэй наймаалцдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

"Допингийн хариу"-г Ж.Хатанбаатар хувийн цахим хаягаараа авч, бөхчүүдтэй наймаалцдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

Монгол Улсыг "Парис 2024"зуны олимпод "цагаан туг"-ийн дор оролцох эрсдэлд оруулсан Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Хатанбаатар нь Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариуг "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын хаягаар бус өөрийн хувийн цахим хуудсаараа дамжуулан авч, улмаар хариу нь эерэг гарсан бөхчүүдтэй үүнийгээ "наймаалцдаг" байсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ-ыг "Тамирчдыг спортын бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх, сургалт уулзалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах" зорилгоор анх байгуулж байжээ. Гэвч Ж.Хатанбаатар нь дээрх асуудалд нэр холбогдож, допингийн асуудлаар монголын ард түмнийг талцуулж, цаашлаад Монгол Улсыг 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэлд оруулаад байгаа. Тиймээс цаашид эл байгууллагын үйл ажиллагааг хэрхэн явуулах эсэх талаар ч холбогдох албаныхан анхааралдаа авч ажиллаж байгаа юм байна.