Улаанбаатарт 13 градус дулаан байна

Улаанбаатарт 13 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар хур тунадас орохгүй,  өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруунаас зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.