Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг энэ оны аравдугаар сарын 4-16-ны хооронд зохион байгуулна.
Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын хүрээнд намрын мод тарилт өнөөдөр эхэлж байгаа юм.