ВИДЕО: Сэтгүүлчийн үнэмлэхээр "Ханжоу-2022"-ыг зорьсон С.Тулга дасгалжуулагч 3х3 сагсан бөмбөгийн багаа "нууц"-аар дасгалжуулж, түүхэн амжилт үзүүллээ

ВИДЕО: Сэтгүүлчийн үнэмлэхээр "Ханжоу-2022"-ыг зорьсон С.Тулга дасгалжуулагч 3х3 сагсан бөмбөгийн багаа "нууц"-аар дасгалжуулж, түүхэн амжилт үзүүллээ

БНХАУ-ын Ханжоу хотноо есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх Азийн зуны спортын наадамд Монгол Улсын баг, тамирчид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа билээ. Тус наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцож буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг мөнгө, эрэгтэй баг хүрэл медаль хүртэж, Азийн наадмаас түүхэндээ 49 жилийн дараа багийн спортоор хос медаль хүртсэн түүхэн амжилт гаргасан.

ВИДЕО:

Тэгвэл тухайн тэмцээнийг 3х3 сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч асан С.Тулга нууцаар дасгалжуулсан байна. Учир нь түүнийг шигшээ багийн удирдлагууд өнгөрсөн хавар ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн байдаг. Гэсэн ч С.Тулга дасгалжуулагч энэ удаагийн тэмцээнд шавь нараа дасгалжуулахаар сэтгүүлчийн үнэмлэхээр тус улсыг зорьж, багаа тамирчдаа нууцаар дасгалжуулсан бичлэг олон нийтэд ил боллоо. Түүний боловсруулсан арга тактик амжилт олж, эмэгтэй тамирчид мөнгө, эрэгтэй тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү түүхэн амжилтыг ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үнэлж, цахим хуудсаараа дамжуулан халуун баяр хүргэжээ.