Улаанбаатар 17 градус дулаан байна

Улаанбаатар 17 градус дулаан байна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.