СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно

Өнөөдөр /2023.10.06/ Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

Түүнчлэн Улаанбаатар орчмоор үүлэрхэг, бага зэргийн бороо орох бөгөөд, уулаараа нойтон цас орж, салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +8...+10 градус дулаан байна.