Улаанбаатарт 12 градус дулаан байна

Улаанбаатарт 12 градус дулаан байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байна. Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +10...+12 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.