Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Маргааш буюу энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 10-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.