Алан хядагчдын бүлэг Израил руу нэвтэрч энгийн иргэдийг хөнөөж буйтай холбогдуулан тус улсад суугаа Монголчуудыг зөвлөмж дагахыг анхаарууллаа

Алан хядагчдын бүлэг Израил руу нэвтэрч энгийн иргэдийг хөнөөж буйтай холбогдуулан тус улсад суугаа Монголчуудыг зөвлөмж дагахыг анхаарууллаа

Өчигдөр /2023.10.07/ алан хядагчдын “Хамас” бүлэглэл Израилийн газар нутаг руу нэвтэрч олон арван энгийн иргэдийг хөнөөсөн үйл явдал нь ойрх дорнодод дайны нөхцөл байдлыг бий болгоод байна. Иймд Израилийн тал Газын зурвасын гүнд цэрэг, дайны ажиллагаа  үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тус бүс нутагт олон хүний амь нас эрсдэх нөхцөл байдлыг бий болоод буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад суугаа монгол иргэдийн энгийн иргэдэд өгч буй зөвлөмжийг мөрдөж, болгоомжтой байхыг анхаарууллаа.

Израил улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд:

Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.

Хэрэв иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болвол

  • ГХЯ-ны +976-83042222,
  • Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408,
  • Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон [email protected] цахим шуудангаар холбогдоно уу.