“Израилийн арми өөрийн нутагт нэвтэрсэн дайсны ихэнх хүчийг устгаад байна. Бид довтолгооны үе шатыг эхлүүлсэн” гэж Ерөнхий сайд Нетаньяху мэдэгджээ

“Израилийн арми өөрийн нутагт нэвтэрсэн дайсны ихэнх хүчийг устгаад байна. Бид довтолгооны үе шатыг эхлүүлсэн” гэж Ерөнхий сайд Нетаньяху мэдэгджээ

Өчигдөр /2023.10.07/ алан хядагчдын “Хамас” бүлэглэл Израилийн газар нутаг руу нэвтэрч олон арван энгийн иргэдийг хөнөөсөн үйл явдал нь ойрх дорнодод дайны нөхцөл байдлыг бий болгоод байна. Иймд Израилийн тал Газын зурвасын гүнд цэрэг, дайны ажиллагаа  үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тус бүс нутагт олон хүний амь нас эрсдэх нөхцөл байдлыг бий болгоод байна. 

Израйлын Ерөнхий сайд Нетаньяху саяхан хийсэн мэдэгдэлдээ, “Бид урт удаан, хүнд хэцүү дайнд орж байна. Хамасын аллага дайралт биднийг дайнд тулган орууллаа. Израйлын арми эхний ээлжинд манай нутаг дэвсгэрт нэвтэрсэн дайсны ихэнх хүчийг устгаснаар дуусч байна. Үүний зэрэгцээ бид довтолгооны үе шатыг эхлүүлсэн бөгөөд зорилгодоо хүрэх хүртэл ямар ч шалтгаангүйгээр, завсарлагагүйгээр үргэлжлэх болно" гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр газын зурвасын оршин суугчдад хандан бүс нутгийг орхин явахыг уриалсан байна. 

Харин Хамас бүлэглэл Израйл руу хийсэн халдлагын үеэр 250 израил хүн амь үрэгдэж, бараг 1800 хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Мөн Хамас бүлэглэл Израил руу хийсэн халдлагын үеэр олон хүнийг барьцаалсан. Тэдний дунд цэргийнхэн ч, энгийн иргэд ч байгаа аж. Улмаар барьцаалагдсан хүмүүсийн заримыг Газын зурвас руу автомашинаар авч явсан гэх мэдээлэл байгаа аж. Хамас тэднийг Палестин хоригдлуудаар солино гэж мэдэгджээ.

Үүний хариуд Израиль “Төмөр сэлэм” ажиллагааг эхлүүлсэн. Үүний хүрээнд Газын зурвас дахь объектуудад асар их хэмжээний агаарын цохилт өгч байгаа бөгөөд хуурай замын цэргийн ажиллагаа явуулж магадгүй байгаа аж. Тэгвэл АНУ, Украин, Франц, Их Британи, Испани, Швед зэрэг олон улсууд Израильтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Иран Хамасын халдлагыг сайшааж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө