БИДНИЙ ТУХАЙ: Францын судлаачид Монгол Улсад литигээр баялаг байж болзошгүй сав газрыг тогтоож, хайгуулын гэрээ байгуулжээ

БИДНИЙ ТУХАЙ: Францын судлаачид Монгол Улсад литигээр баялаг байж болзошгүй сав газрыг тогтоож, хайгуулын гэрээ байгуулжээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 10-14-ний өдөр Франц Улсад тав хоногийн албан ёсны айлчлал хийж буй. Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Улаанбаатарт айлчлаад зургаан сар хүрэхгүй хугацаа өнгөрсний дараа энэ айлчлал болж буй нь Франц Улсын төрийн түүхэнд төдийлөн тохиож байгаагүй үйл явдал гэдгийг дэлхийн олон хэвлэлүүд онцлон бичиж, ихээхэн сонирхож буй.

Энэхүү айлчлалын үеэр Франц судлаачид литигээр баялаг байж болзошгүй сав газрыг тогтоосон бөгөөд хайгуулын гэрээ байгуулсан талаар мэдээллээ. Лити, түүний нэгдлүүд нь пуужин, дуунаас хурдан онгоц, усан доогуур шумбагч онгоцны тусгай түлшний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог бөгөөд түүний нэгдлүүдийг нисэх хүчин, сансар судлал, хар ба өнгөт металлург, цөмийн энерги, шил ба керамик эдлэлийн үйлдвэр, агааржуулалтын систем, мөн хими ба нефтийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг.  Энэ талаар Францын "IntelNews" мэдээллийн сайтад дараах нийтлэлийг гаргажээ.

- МОНГОЛ УЛСАД ЛИТИЙН ХАЙГУУЛ ХИЙХЭД 400 МЯНГАН ЕВРО ЗАРЦУУЛНА- 

Монгол Улс нийт экспортынхоо 80 орчим хувийг Хятад руу нийлүүлэхийн зэрэгцээ ОХУ-тай хийж буй худалдаа өсөн нэмэгдэж байгаа ч хоёр том хөршөөс гадна бусад улс орнуудтай худалдааны харилцаагаа хөгжүүлж, төрөлжүүлэхийг зорьж буй. Үүний нэгэн жишээ энэ удаагийн айлчлал юм. Франц улс BRGM геологийн албаараа дамжуулан Монголд литийн хайгуул хийхэд 400 мянган еврогийн (422 мянга орчим доллар) хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ.

Учир нь Франц судлаачид Монголд литигээр баялаг байж болзошгүй сав газрыг тогтоосон байна.

Ийнхүү уур амьсгалын хямралын энэ эрин үед цахилгаан тээврийн хэрэгсэл (EVs) гэх мэт цэвэр эрчим хүч, тээвэрт шилжих дэлхийн технологийн шилжилтийн суурь хэсэг болох лити зэрэг чухал металлуудын нийлүүлэгч улс оронтой болох боломж бүрджээ.

- УУЛ УУРХАЙН "ОРАНО" ГРУПП "БАДРАХ ЭНЕРЖИ" ХАМТРАН УРАНЫ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ -

Мөн Францын цөмийн “Орано” групп “Бадрах Энержи” холдингийн дор Монголын түншүүдтэй хамтран ураны уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ гэдгийг ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зарлав. Ташрамд дурдахад энэ уурхай нь дэлхийн ураны нийлүүлэлтийн 4%-ийг хангах боломжтой гэсэн үнэлгээтэй. Францын цөмийн реакторын флотод түлш хийхэд шаардлагатай чухал металлын ихэнхийг  нийлүүлдэг Нигерт болсон төрийн эргэлтийн улмаас Францын ураны импортод асуудал тулгараад байсан юм.

- ФРАНЦ УЛС МОНГОЛ УЛСАД ХИЙМЭЛ ДАГУУЛ ХУДАЛДАЖ АВАХ ЗЭЭЛ ОЛГОНО -

Мөн Францын албаны хүмүүсийн мэдээлсэн өөр нэг хэлэлцээр нь Францын "Thales Alenia Space" компаниас Монгол Улсад холбооны хиймэл дагуул худалдаж авах зээлийг Франц улс өгөхөөр шийдвэрлэжээ. Түүнчлэн У.Хүрэлсүх аравдугаар сарын 13-нд айлчлах үеэрээ Нант хотын түүхийн музейд “Чингис хаан – Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” сэдэвт үзэсгэлэнг дэлгэнэ. Энэ нь Монгол Улсын үндэсний сан хөмрөгө болон Франц, Европын томоохон музейн үзмэрүүдээс бүрдэнэ.  Ийнхүү Франц, АНУ хоёул чухал ач холбогдолтой ашигт малтмалын олборлолт, түүний дотор газрын ховор элемент (ГЭБ)-ын олборлолтод Монгол Улстай хамтран ажиллах туйлын сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байна.

Эх сурвалж: bne IntelliNews