"НҮБ-ын бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэж байгаа" гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгджээ

"НҮБ-ын бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэж байгаа" гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгджээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлнэ гэдгээ НҮБ-ын индерээс мэдэгдсэн. 

Тэгвэл 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажил нь хийгдэж байгаа аж. Тодруулбал, энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парис хотод хийж буй айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр, "2026 онд болох НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад Францын тал хамтран ажиллахаар болсонд талархаж байна" гэж мэдэгджээ.