Улаанбаатарт 15 градус дулаан байна

Улаанбаатарт 15 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө говь, талын нутгаар 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.