Б.Энхбаяр: Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг МСНЭ-тэй хамтран хуульчилж, УИХ-д өргөн барина /LIVE/

Б.Энхбаяр: Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг МСНЭ-тэй хамтран хуульчилж, УИХ-д өргөн барина /LIVE/

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөө танилцуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан этгээдэд оногдуулах ялыг нэмнэ гэдэгээ мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс үүнийг эсэргүүцэж, "Сэтгүүлчдийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр ялладаг болох нь" хэмээн болгоомж байгаагаа илэрхийлсэн. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өнөөдөр өглөө шаардлага хүргүүлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээрх шаардлагад хариу тайлбар хийж байна.

Тэрбээр "Дэлхийн бүх улс орон мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцыг задруулахыг гэмт хэрэгт тооцдог. Зорилго  нь гэмт хэргийг илрүүлж, гэрч хохирогчийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилготой байдаг. Тухайлбал, Мөрдөн ажиллах ажиллагааны явцад А-гийн гэрт шалгалт хийлээ. Одоо Б-ийн гэрт шалгалт хийнэ гэдгийг хэвлэл мэдээлэх юм бол Б оргон зайлна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөх нь гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд саад учруулна. Тийм тохиолдол ч гарж байсан. Жишээ татвал Монгол Улсын иргэн Бадамжунай гэдэг хүнийг барьж хорих гэж байгаа. Ийм хэрэгт сэжиглэж, шалгах гэж байна гэдэг мэдээлэл хэвлэлээр гарсан. Уг мэдээлэл гарснаас хоёр хонгийн дараа иргэн Бадамжунай Монгол Улсын хилээр буюу Замын-Үүдээр 69 машинд нуугдаад гарч явсан. Бид энэ үйлдлийг маш олон жилийн дараа илрүүлж, авч ирж байна. Энэ хугацаанд энэ хэрэг зогссон.

Иймд хэвлэл мэдээлэл хэргийн нөхцөл байдлыг тогтоох, хэрэг илрүүлэх хугацаанд саад болдог. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны гэмт хэрэг бүх улсын хуулиар хуульчлагдсан байдаг.

Бага насны хүүхдийн хүчингийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас задруулбал үр дагавар нь ноцтой. Хохирогчийн амь насанд халдах эрсдэл үүсдэг. Тухайн хэрэг хэчнээн хүний оролцоотой байсныг мөрдөхөд эрсдэл үүснэ. Бид Ром болон Герман эрхзүйн бүлд багтдаг. Энэ бүлийн хамгийн гол улс нь Франц болон Герман. Герман улс мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тусгай субъектээ тав хүртэлх жилийн хорих ял шийтгэдэг. Франц мөн адил шийтгэдэг. Ази тивээс БНСУ гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг. Дэлхийн бүх улс орон энэ талийн хууль эрхзүйн бодлого нь чанга байна. Бид энэ хуулийг сэтгэл хөөрлөөр хэлэлцээгүй судалгаатай хандаж байгаа.

Хэвлэл мэдээллийн байгууллага иргэдийн мэдэх, хардах эрх, сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлэх дээр энэ хууль ямар байдлаар оролцож байна вэ гэвэл ямар ч хамаагүй зүйл заалт. Угаасаа гэмт хэргийн субъект нь сэтгүүлч, иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага биш.

Харин хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийг иргэдийн мэдэх эрхэд саад болж байгаа Эрүүгийн хуулийн заалт нь “худал мэдээлэл тараах” гэдэг гол заалт бий. Тиймээс миний бие 2021 оны гуравдугаар сард УИХ-д Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэсэн зүйл анги дээр хоёр тайлбар оруулах хуулийн төслийг өргөн барьсан.

Энэ тайлбар ёсоор

  1. Худал мэдээлэл тараах гэдэг үйлдэл дээр төрийн байгууллага гомдол гаргахгүй. Төрийн байгууллагын талаар сэтгүүлч бичиж байхад төрийн байгууллага гомдол гаргах эрхгүй.
  2. Улс төрд нөлөө бүхий этгээд буюу улс төрчид өөрийг нь хэвлэл мэдээллийн байгууллага хардсан, сэрдсэн үйлдэл дээр гомдол гаргахгүй гэж зааж өгсөн байгаа.

Энэ хууль батлагдвал сэтгүүлчдийн шүгэл үлээж байгаа асуудал дээр хэрэг үүсэх, цагдаа дээр дуудах боломжгүй болно гэдгийг би баталгаатай хэлнэ. Мөн Эрүүгийн хуульд өнгөрсөн онд Доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэх хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ Доромжлохыг гэмт хэрэгт тооцох үйлдлийг би Хууль зүйн сайдын хувьд татаж авна гэдгээ илэрхийлж байна. Түүнчлэн сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлаг эрхийг МСНЭ-тэй хамтарч хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барина” гэлээ.

ҮЗЭХ: