Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлбэ голын эхэнд 10 га талбайг ойжуулна

Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлбэ голын эхэнд 10 га талбайг ойжуулна

Хаан банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Хаан Банк сангаас “Хаан банкны ой” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, энэ хугацаанд Монгол орон даяар нийт 31 мянга гаруй мод тарьсан байна. 

Тус хөтөлбөрийн хүрээнд Хаан банк сан нь 2021 оноос Улаанбаатар хотын дундуур урсах Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд нөхөн сэргээлт нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг эхлүүлж, нийт 108 мянга орчим мод тарихаар төлөвлөсөн. Үүнээс 2021, 2022 онуудад 14 га талбайд тарилт хийсэн бөгөөд 2023 оны хувьд 10 га талбайг ойжуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Хаан банк сангаас “Намрын мод тарих өдөрлөг”-ийг 2023 оны аравдугаар сарын 14-ний өдөр ажилтнуудынхаа дунд зохион байгуулсан байна. 

Өдөрлөгт Хаан банкны хамт олны төлөөлөл 100 гаруй ажилтан оролцож хүлэмжид хоёр жил бойжуулсан, бортоготой 1000 ширхэг нарс, шинэс модны суулгацыг мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр тарьжээ. Ийнхүү тарьсан моддыг Нийслэлийн байгаль орчны газар болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ирэх гурван жилийн хугацаанд арчилж, нөхөн тарьж, хяналт тавин ажиллах аж. 

Агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг шинэс, нарс модыг энэ бүсэд тарьснаар ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Сэлбэ голын эхийн ундаргыг сэргээх, улмаар Туул голд цутгах урсцыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө