СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн хойт хэсгээр хур тунадас орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн хойт хэсгээр хур тунадас орно

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай бөгөөд ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, сэрүүхэн байх төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээллээ. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орох бол бусад нутгаар хур тунадас орохгүй. Улаанбаатар орчмоор үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, 7-9 градус дулаан байна.