Улаанбаатарт 7 градус дулаан байна

Улаанбаатарт 7 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай, сэрүүхэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +6...+8 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө