Эхээсээ төөрч үхэр дагаж явсан өнчин бугын зорголыг малчин айл тэжээж "Бэмби" хэмээн нэрлэжээ

Эхээсээ төөрч үхэр дагаж явсан өнчин бугын зорголыг малчин айл тэжээж "Бэмби" хэмээн нэрлэжээ

Үхэр дагаж ирсэн бугын өнчин зорголыг малчин айл тэжээж, бэмби хэмээн нэрлэжээ.

Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн малчин С.Эрдэнэжаргалыг  үхрээ хураахаар очих үед эхээсээ төөрсөн байдалтай зоргол үхрийг нь дагаж явсан байна. Зоргол нялх учир хэд хоног хоног юм идэлгүй төөрч, ядарсан харагдсан тул малчин С.Эрдэнэжаргал гэртээ дагуулан очиж, сүүгээр угжиж эхэлсэн байна. Улмаар бугын үр төл тус гэр бүлийн нэгэн гишүүн болж  хүүхдүүд нь өхөөрдөж Бэмби хэмээн нэрлэжээ. 

Энэ талаар малчин С.Эрдэнэжаргалын эхнэр Д.Алтантуяа “Манай зорголыг “хүүхдүүд очиж үзмээр байна, зургаа авхуулъя гээд байна” гэж нутгийн иргэд ирдэг. Тэгээд зураг авхуулаад явдаг. Би уг нь зургийг нь авхуулах дургүй л байдаг юм. Зэрлэг амьтныг гаршуулах нь хуулиар хориотой байдгийг нутгийн ахмадууд зөвлөж байсан. Гэвч бид эхээсээ төөрсөн нялх амьтадыг явуулж чадахгүй байна. Бэмби гэрээсээ огт холддоггүй. Морины аргамжаа орчимд л байж байдаг. Харин шөнө болохоор гэрийнхээ хажууд ирээд унтчихдаг” гэв.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө