ВИДЕО: Том бизнесмен Б.Дэлгэрсайхан гишүүн "Ханги" боомт хүртэлх 226 км төмөр зам дээр "том шатжээ"

ВИДЕО: Том бизнесмен Б.Дэлгэрсайхан гишүүн "Ханги" боомт хүртэлх 226 км төмөр зам дээр "том шатжээ"

Энэ сарын 17-18-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод "Бүс ба Зам" олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт болж өнгөрлөө. Эл уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцсон юм.

Тэгвэл энэхүү чуулга уулзалтын үеэр "Бүс ба Зам" санаачилгын төслүүдийн талаар ярилцаж, Хятадын Мандал боомттой холбондох зорилготой "Ханги"-ийн 226.9 км төмөр замын бичлэгийг дэлгэцээр харуулж, "энэ төмөр зам бүс ба зам санаачилгын хүрээнд хийгдсэн ажил биш" гэж мэдэгдсэн гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы өөрийн хөрөнгөөр барьсан гэдэг.

ВИДЕО: 

Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь Ханги-Мандал чиглэлд дээрх төмөр зам барихдаа "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд барьж байгаа хэмээж гадаадаас их хэмжээний хөрөнгө, зээл босгосон байх магадлалтай байгаа юм. Гэтэл эцэст нь Хятадын тал түүний барьсан энэхүү замыг "Бүс ба Зам" санаачилгын төслийн хүрээнд хүлээн зөвшөөрөхгүйгээр зогсохгүй өөрийн Мандал боомтын төмөр замтай холбох ажлыг хойшлуулсан байна.

Угтаа бол Хятадын тал Хангийн 226.9 км төмөр замыг угтуулж Бугат-Мандал чиглэлийн 240 км төмөр замыг бариад байгаа. Өөрөөр хэлбэл, Хятадын төмөр зам манай хилээс 8 км-ийн зайд бэлэн ирчхээд байгаа юм. Хэрвээ хил холболтын цэгийн асуудлаа шийдлээ л бол үлдсэн 8 км замыг Хятадын талаас сарын хугацаанд барьчих боломжтой гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Гэтэл тэд энэ ажлыг хойшлуулж буйгаа сая мэдэгджээ. 

Өөрөөр хэлбэл, айлын тал хамгийн эхэнд "2004 оны хоёр улсын хэлэлцээр"-ийн дагуу Ганцмод-Гашуунсухайттай, Сэхээ-Шивээхүрэн боомттой холбох ажлыг хийнэ. Харин Мандал-Ханги боомтыг холбох ажлыг үүний дараа л тохирно гэдэг байр суурийг илэрхийлжээ. 

Энэ нь бүх хөрөнгөө гаргаад эрсдэл үүрсэн Б.Дэлгэрсайхан гишүүнийг хүнд байдалд оруулсан бололтой. Угтаа бол тэрээр Ханги-Мандалын боомт төмөр замаар холбогдсон даруйд уул, уурхайн баялгийг  зөөж зардлаа нөхнө гэж тооцож байв. Сануулбал, Хангийн төмөр замыг концессын гэрээгээр “Монголиантранс лайн”, “Монголиан Транс Ложистик” компани  Засгийн газраас баталгаа шаардахгүйгээр 100 хувь өөрсдөө эрсдэлээ үүрч найман сарын хугацаанд барьсан гэдэг.

Концессыг 20 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд зардлаа хэдий хугацаанд нөхөх эсэх, мөн нийт хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байсан. "Болдтөмөр ерөө гол" компанийн босс, төмрийн хүдрийн магнат Б.Дэлгэрсайхан гишүүн “Яаарвал даарна” гэгчээр хоёр улсын 2004 оны хэлэлцээрт ороогүй, чиглэлд төмөр зам тавиад цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд том "шатчихлаа". 1955 онд байгуулсан БНХАУ,  Монгол Улсын хооронд байгуулсан "Төмөр замын хэлэлцээр"-т төмөр замын өртөөг ганц Эрээн-Замын-Үүд гэж тодорхойлсон. Уг хэлэлцээрийг 2004 онд дахин шинэчилэн бөгөөд нэмж Гашуунсухайт-Ганцмод, Шивээсүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавчийг холбоно гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, Ханги-Мандалыг холбох ажил багтаагүй байна.