Улаанбаатарт 14 градус дулаан байна

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +12...+14 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.