Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Маргааш буюу энэ сарын 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, энэ сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар, энэ сарын 25-нд Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, маргааш буюу энэ сарын 23-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр, энэ сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гараг буюу энэ сарын 24, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.