Өнөөдөр Алтайн салбар уулсаар шороон шуурга шуурч, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно

Өнөөдөр Алтайн салбар уулсаар шороон шуурга шуурч, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно

Өнөөдөр Алтайн салбар уулсаар салхи секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр  баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +12...+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. +10...+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +9...+11 градус дулаан байна.