Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна. Энэ сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1+4 градус, өдөртөө +14+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна. Энэ сарын 26, 27-нд нийт нутгаар өдөртөө дулаарна.