Баянмонгол хороололд байрлах нарийн боовны газарт гал гарав

Баянмонгол хороололд байрлах нарийн боовны газарт гал гарав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Баянмонгол хороолол”-ын 410-р байрны нэг давхарын хэсэгт үйлчилгээ явуулдаг нарийн боов “Bakery”-ны газарт өнөөдөр 20:10 цагийн орчимд гал гарчээ. Галын дуудлага, мэдээллийн дагуу Онцгой байдлын аврах гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ирж галыг бүрэн унтраасан байна.