Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Морингийн-Ухаа ” гэдэг газар аравдугаар сарын 25-ны өдрийн 23:21 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Нарантунгалагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.