Ирэх сарын 3-наас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

Ирэх сарын 3-наас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

Арваннэгдүгээр сарын 3, 4 өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 10 дугаар сарын 30-наас 2023 оны 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11 дүгээр сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

30, 31-нд говь, тал, хээрийн нутгаар, 11 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 03-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

31-нд нутгийн баруун хагаст, 11 дүгээр сарын 01, 02-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаан байх боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -6-11 хэм, өдөртөө -1-6 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

30, 31-нд ялимгүй хур тунадас, 11 дүгээр сарын 02, 03, 04-нд, 06-нд цас орно. 30, 31-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 11 дүгээр сарын 04, 06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. 11 дүгээр сарын 01-нд өдөртөө бага зэрэг дулаан байх боловч 02-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-15 хэм, бусад хэсгээр 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна гэж Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.