Улаанбаатар-Дархан чиглэлд цас их орж, автозамын зарим хэсэг боогдсон тул зорчихгүй байхыг анхааруулж байна

Улаанбаатар-Дархан чиглэлд цас их орж, автозамын зарим хэсэг боогдсон тул зорчихгүй байхыг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна. Мөн Дархан-Уулаанбаатар чиглэлд нойтон цас орж, цасан шуурга шуурч байгаа учир иргэд жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Иймд иргэн та;

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.