Завхан аймгийн ихэнх суманд цас орсны улмаас авто зам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсжээ

Завхан аймгийн ихэнх суманд цас орсны улмаас авто зам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсжээ

Завхан аймгийн ихэнх суманд цас орж зарим улсын чанартай авто зам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсжээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон байна. Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см болсон байна. Мөн Загастай, Ганц, Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.

 




Өнөөдөр үхэр өдөр

38 минутын өмнө