Хөвсгөл далайд хууль бусаар загас барьж байсан завийг илрүүлсэн талаар тус бүсийн хамгаалалтын захиргаанаас мэдэгдсэн.
Энэ талаар Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахад, "Нутгийн завьтай иргэн Хөвсгөл далайд мянган метр буюу нэг километрийн урттай тор тавьж загас барьж байсныг далайд байршуулсан хөдөлгөөн мэдрэгч камерын тусламжтай илрүүлсэн. Улмаар цагийн дараа тус үйлдлийг таслан зогсоосон ч 50 ширхэг загас торонд орж, үхсэн тул хуулийн дагуу арга хэмжээ авахаар тус иргэнийг Экологийн цагдаагийн газарт мэдэгдсэн" гэлээ.