Монголын сагсанбөмбөгийн холбоо "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Бродерс" зэрэг таван багт лигийн тэмцээнд оролцох эрх олголоо

Монголын сагсанбөмбөгийн холбоо "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Бродерс" зэрэг таван багт лигийн тэмцээнд оролцох эрх олголоо

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн Эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчин, тоглогчдын эрх ашиг хохирч байгаа талаар өчигдөр /2023.10.31/ Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн нийт тамирчид мэдээлэл хийсэн.

Уг мэдээллийн үеэр Монголын сагсан бөмбөгийн тамирчдын “Ирээдүй” холбооны гишүүн сагсан бөмбөгийн Дээд лигийн нийт долоон багын тамирчид ирсэн юм. Улмаар “бидэнд холбоодоос уучлал хүссэн. Тамирчдын хувьд зүгээр л нэг лигтэй тоглохоор санал нэгдээд байгаа. Лиг болохоос хэдхэн хоногийн өмнө таван багийг оруулахгүй гэж зарлаж байгаад харамсаж байгаа тул Монголын  сагсанбөмбөгийн холбооноос эл шийдвэрээ эргэн харахыг хүсэж байна” хэмээсэн юм.

Тэгвэл өчигдөр /2023.10.31/  уг асуудлаар Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, мэдэгдэл гаргажээ.  Ингэхдээ сагсанбөмбөгийн тамирчдын асуудлыг шийдвэрлэж "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Бродерс", "Тэнүүн-Өлзий Металл", "Би Эйч Си Гарьд", "Ай эйч Си Эйпс" зэрэг таван багуудад дээд лигийн тэмцээнд оролцох эрх олгосон байна.