МСБХ гэрээгээ зөрчиж тамирчдыг хохироосон Б.Ялалт зэрэг "багуудын эзэд"- тэй 2026 оныг дуустал хамарч ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ

МСБХ гэрээгээ зөрчиж тамирчдыг хохироосон Б.Ялалт зэрэг "багуудын эзэд"- тэй 2026 оныг дуустал хамарч ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ

Монголын сагсанбөмбөгийн холбооноос Сагсан бөмбөгийн Эздийн холбоог хамтран ажиллах гэрээг зөрчиж тамирчин, тоглогчдын эрх ашгийг хохироосон хэмээн 2026 он хүртэлх хугацаанд хамтран ажиллахаас татгалзаж буйгаа мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд, "Үндэсний дээд Лигийн тэмцээнийг зохион байгуулах журмын 2.4, 2.6, 2.7-д заасан зөрчлүүд, багуудтай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний 3.2.9, 6.2-д заасан заалтыг зөрчсөн нь багийн тамирчид, үзэгч, дэмжигчдийн эрх ашгийг хохироож буй тул Лигийн журмын хариуцлагын 3.3-т заасны дагуу доорх нэр бүхий хүмүүсийн МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хасахаар шийдвэрлэлээ" гэжээ.