LIVE: Б.Чинзоригийн допингийн асуудалтай холбогдуулж дөрвөн албан тушаалтанд шийтгэл оногдуулжээ

LIVE: Б.Чинзоригийн допингийн асуудалтай холбогдуулж дөрвөн албан тушаалтанд шийтгэл оногдуулжээ

Ханжоу-2022 Азийн наадмаас алтан медаль хүртсэн, ОУХМ Б.Чинзоригоос допинг илэрсэн бөгөөд олон улсын арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл тус асуудлыг Үндэсний шигшээ багийн Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгтээс тодрууллаа.

Тэрбээр, “Ганц Б.Чинзориг бус Азийн наадмын хоёр тамирчнаас допинг илэрсэн харамсалтай үйл явдал болсон. Үүнтэй холбоотойгоор холбоодод албан бичиг явуулж, хариуцлага тооцсон бөгөөд түүний санхүүжилтийг төр хариуцсан. Мөн боксын холбооны холбогдох ажилтнуудад энэ хэрэгтэй холбогдуулан шийтгэл оногдуулж, хариуцлага тооцсон тул боксын холбооны санхүүжилт одоогоор хэвийн байна. Хоёрдугаарт тухайн тамирчин олон улсыг арбитрын шүүхэд хандах хүсэлтийн дагуу маргаан үүссэн байгаа. Тус хэрэгтэй холбогдуулан ахлах дасгалжуулагч н.Энхтөр болон багийн эмч нарт цалингаас нь хасах шийтгэл оногуудсан бөгөөд эрэгтэй багийн хоёр дасгалжуулагчид сануулах шийтгэл оноосон" гэлээ.

ҮЗЭХ: