Допинг илэрсэн Д.Эрдэнэзулын тэмцээнд оролцох эрхийг 2027 он хүртэл хасчээ

Допинг илэрсэн Д.Эрдэнэзулын тэмцээнд оролцох эрхийг 2027 он хүртэл хасчээ

"ХАНЖОУ-2022" Азийн зуны спортын наадмын хүндийн өргөлтийн төрөлд оролцсон Олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хорооны тамирчин Д.Эрдэнэзулаас допинг илэрсэн билээ

Тэгвэл допингийн асуудалтай холбоотойгоор Д.Эрдэнэзулыг энэ оны аравдугаар сарын 7-ноос 2027 оны аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасах шийдвэрийг Хүндийн өргөлтийг холбоо гаргаж, Олон улсын допингийн байгууллагад төлөх 5000 долларыг 2023 оны 11 дүгээр сарын 1-ны дотор дасгалжуулагч н.Март, тамирчин Д.Эрдэнэзул нар төлж барагдуулахыг даалгасан байна.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө