Хэнтий аймагт болох “Талын түмэн адуу” фестивальд гурван мянга орчим морь оролцоно

Хэнтий аймагт болох “Талын түмэн адуу” фестивальд гурван мянга орчим морь оролцоно

Дотоодын өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагаа ес дэх жилдээ Хэнтий аймгийн Батноров суманд арваннэгдүгээр сарын 17-19-нд болно. 

Тус фестиваль нь морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн “Талын түмэн адуу”-ны баярт гурван мянга орчим хүлэг оролцуулах бөгөөд адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, шургуутэмцээн, урлагийн тоглолт, сайхан морьтон хос, нийтийн бүжиг, эмнэг булгиа, удамт монгол жагсаал зэргийг зохион байгуулахаар хөтөлбөртөө тусгажээ.

БОАЖЯ, Соёлын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Батноров сумын ЗДТГ, “Мөнх харилцаа” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулдаг адуун соёлыг түгээгч “Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 19-нд Батноров сумын танилцуулгаар эхэлж, “Шургуу-2023” тэмцээний сүүлийн шат болон шагнал гардуулах ёслолоор өндөрлөх юм.