С.Жамбалжамц Европын мэргэжлийн багт уралдах Монголын анхны дугуйчин боллоо

С.Жамбалжамц Европын мэргэжлийн багт уралдах Монголын анхны дугуйчин боллоо

Монголын үндэсний шигшээ баг, ЗХ-ний “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн шилдэг дугуйчин ОУХМ С.Жамбалжамц 2024 онд Испани улсын мэргэжлийн дугуйн "BURGOS BH" багтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

"Burgos BH" баг нь 2006 онд байгууладсан UCI-д харъяалалтай Испанийн мэргэжлийн дугуйн баг бөгөөд Испанийн баг Монголоос дугуйчинтай гарын үсэг зурсан нь Европын томоохон уралдаануудад Монгол дугуйчин уралдах болсон анхны онцлох үйл явдал болж байгаа юм.

С.Жамбалжамц нь Малайзын багийн эгнээнээс Азийн цуврал тур уралдаануудад уралдаж, Ази тивд чансаагаар топ зэрэглэлд нэрлэгдэх болсон. Тодруулбал, Малайзын "Теренггану Полигон" багийн бүрэлдэхүүнд түрүү хүртсэнээс гадна Ираны тур, Хятад дахь "Тур оф Хуаншан" зэрэг тэмцээнд түрүүлсэн амжилтыг үзүүлж, тогтмол амжилттай яваа юм. Түүнийг “Бургос Би Эйч” багтай гэрээ байгуулсныг зарласны дараа Eurosport Spain сайт манай тамирчны төлөөлөгч “Gorama Cycling” агентлагийн Испани мэргэжилтэн Марселино Пачекотой холбогдож, С.Жамбалжамцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.

Сонирхуулахад С.Жамбалжамц нь хамгийн сүүлд “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Францын нийслэл Парис хотноо болох 2024 оны зуны олимпын наадамд оролцох Монголын анхны дугуйчин болсон юм.