Цас орсны улмаас автозамаар зорчих боломжгүй болж гацсан есөн машиныг даваанаас аюулгүй буулгажээ

Цас орсны улмаас автозамаар зорчих боломжгүй болж гацсан есөн машиныг даваанаас аюулгүй буулгажээ

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орсны улмаас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж автомашин зорчих боломжгүй болсон дуудлагыг 11.01-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 19:20 цагт очиж замын цасыг хусаж, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт есөн автомашин, арван зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.