Үндэсний дээд лиг өнөөдөр Хасын Хүлэгүүд болон Улаанбаатар Амазонс багын тоглолтоор эхэлнэ

Үндэсний дээд лиг өнөөдөр Хасын Хүлэгүүд болон Улаанбаатар Амазонс багын тоглолтоор эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал өнөөдөр/2023.11.03/ албан ёсоор эхэлнэ.

Энэ удаагийн лигийн тэмцээнд 13 баг тамирчид, нэг цомын төлөө өрсөлдөнө. Харин өнөөдөр /2023.11.03/ тоглолтыг нээж эмэгтэй багаас Хасын Хүлэгүүд - Улаанбаатар Амазонс 17:30 цагаас тоглох бол эрэгтэй багаас Хасын Хүлэгүүд - Налайх Бизон 20:40 цагаас тоглоно.

Мөн нээлтийн үеэр Эмэгтэй Лигийн Аварга Ulaanbaatar Amazons багийн Тамирчид, Дасгалжуулагчид, Багийн эзэд, Арын албаныхан Аваргын бөгж гардах юм.  Үндэсний дээд лиг- ын Аваргын бөгж нь 925-ын сорьцтой цэвэр мөнгөөр хийгдэж алтаар бүрсэн, Swarovski шигтгээтэй, нийт 27грамм жинтэй, бөгж дээр Үндэсний лигийн аваргын цомын дүрслэл, Аварга багийн нэр, тоглогчийн нэр, хувийн дугаар багтжээ.