Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан "Төлбөртэй бүстэй болгох хууль"-ийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ

Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан "Төлбөртэй бүстэй болгох хууль"-ийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль"-ийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна хэмээн өмнө нь мэдээлж байв. Мөн тус хуульд нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн 35 хувьд хамаарах айл өрх, аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлтийг албадан гүйцэтгэнэ гэж заасан байгаа билээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

ВИДЕО: