Цас их орсон Солонготын даваа, Загастайн даваа, Ганцын даваанд шуурхай ажлын хэсэг ажиллаж байна

Цас их орсон Солонготын даваа, Загастайн даваа, Ганцын даваанд шуурхай ажлын хэсэг ажиллаж байна

А0603 дугаартай Олон улс, улсын чанартай авто замын Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа, мөн А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваанд их хэмжээний цас оржээ.

Эдгээр чиглэлд зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангасан байх, мөн хариуцан ажиллаж байгаа АЗЗА нарын шуурхай ажлын хэсгийн зааварчилгааг даган анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Чиглэл тус бүр дээр Шуурхай ажлын хэсэг ажиллаж байна гэж “Завхан АЗЗА” ТӨХК-иас мэдээллээ.