Өнөөдөр нутгийн төв хэсгээр цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна

Өнөөдөр нутгийн төв хэсгээр цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна

Өнөөдөр /2023.11.4/ нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр голын хөндийгөөр -9...-14 градус, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +9...+14 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +2...+7 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. -4…-6 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.